Төрөх дөхсөнийг илтгэх шинжүүд юу вэ?

Төрөх дөхөхөөр гэнэт гарч явмаар эсвэл гэрээ цэвэрлэмээр санагддаг нь байгалийн зөн совинтой холбоотой. Ингэх нь хүүхэд доошилж, жингээрээ төрөх замаа тэлж бэлтгэхэд тустай байдаг. 

37-р долоо хоногоос хойш умайн хүзүү зөөлөрч тэлэхтэй зэрэгцээд амыг нь бөглөж байсан шаравтар эсвэл цусархаг салс доош гардаг. Мөн ураг орчмын ус хальс нь хагарснаар доош гарч магадгүй.

Умай агших, ууц нуруугаар өвдөх, ойр ойрхон шээх нь мөн л төрөх дөхсөний шинжүүд.

Шөнийн цагаар өвдөж эхэлсэн бол завсар зайгаар нь аль болох сайн унтаж амрахыг хичээгээрэй. Харин өдөр эхэлсэн бол аль болох босож яван идэвхтэй байж төрөх зам бэлтгэхэд туслаарай.

Байрлалаа байнга солих нь төрөлтийн өвдөлтийг давахад тусалдаг. Бүлээн шүршүүрт орох нь өвдөлт намдаадаг. Хамраараа гүнзгий амьсгал авч, эрүүгээ суллан амаараа гаргахад өвдөлт багасдаг. Нөхөр тань илж тайвшруулан хамт байвал өвдөлт бас хөнгөн болдог. Таныг тайвшруулдаг ямар нэгэн юм хийх нь бас ийм нөлөөтэй.

 

Та эрүүл төрөлт ба хөхүүл үе хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл төрөлт ба хөхүүл үе

 

 

Та урсайн (F) дутагдалтай юу?

Говийн аймгуудын ундны усанд энэ эрдэс хэвийнээс их хэмжээтэй агуулагддаг тул говийн бүсийнхэн санаа зовох шаардлагагүй юм.

Дийлэнх савласан цэвэр усанд урсай огт байдаггүй тул та байгалийн эсвэл гүний худгаар тэжээгдсэн цоргоны ус ундандаа хэрэглэх шаардлагатай.

Энэ эрдэс шүд хорхойтох, яс сийрэгжихээс сэргийлдэг ба хүүхдийн хэрэгцээ томчуудаас 60%-аар илүү байдаг тул та заавал урсайжуулсан шүдний оо хүүхдэдээ авч өгөөрэй.

 

Төрсний дараа хүүхдэд хийлгэх урьдчилан сэргийлэх тарилгууд юу вэ?

Дөнгөж төрсөн нярай К аминдэмийн дутагдалтай байх нь элбэг тул цус алдалт, ялангуяа, тархинд цус харвахаас сэргийлж гуянд нь уг аминдэмийг тарьдаг.

Төрөх замаас халдвар авсан байж болох тул хүүхдийн нүдний доод зовхинд амихаргатай тос хавчуулж нүд нь өвдөхөөс сэргийлдэг.

Мөн төрснөөс хойш 24 цагийн дотор сүрьеэ, халдварт саа, элэгний В шарын тарилгыг нярайд хийдэг.

 

 

Та эрүүл төрөлт ба хөхүүл үе хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл төрөлт ба хөхүүл үе

 

 

Та ягаагийн (I) дутагдалтай юу?

Манай улсын нийт хөрсний 80 хувьд энэ эрдэс дутагдалтай байдаг тул та ягаажуулсан давс, өндөг зэргийг хэрэглэх шаардлагатай. 

Та ягаагийн дутагдалтай үгүйгээ мэдэхийн тулд доорх асуумжид хариулаарай:

Таны хооллох дэглэм хэр эрүүл вэ?

Та ямар хоол ундыг хэзээ, хэр хэмжээтэй, хэрхэн идэж уух нь биеийн жингээс гадна эрүүл мэндийн байдлыг тань тодорхойлдог тул доорх асуумжийг бөглөн сонжоорой:

 

Та гөрийн (Mn) дутагдалтай юу?

Удаан хугацаагаар төмрийн бэлдмэл уухад энэ эрдэс дутагдаж эхэлдэг. Үе үе арьсан дээр тууралт гараад байдаг бол энэ эрдсийн дутагдлын талаар бодоорой. 

Та гөрийн (Mn) дутагдалтай эсэхээ доор мэдээрэй:

Таны даралт ихэсдэг үү?

Тараагуур судасны доторх цусны даралтаа нэг удаа ч гэсэн хэмжиж үзэж байсан уу? Даралт ихтэй болох эрсдлүүд танд байж болох юм эсвэл аль хэдийн ийм өвчтэй болсон байж ч магадгүй. Та дараах асуумжаар өөрийгөө оношлоод үзээрэй:

Та хорголжийн (Mo) дутагдалтай юу?

Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд татаж эхэлсэн бол энэ эрдсийн асуудал үүссэн байж болох юм. Томчуудад харьцангуй ховор тохиолддог ч үүсэх магадлал нь байж л байдаг.

Та хорголжийн (Mo) дутагдалтай үгүйгээ мэдэхийг хүсвэл доор хариулаарай:

Та саргийн (Se) дутагдалтай юу?

Ханиаднаас салдаггүй бол энэ эрдэс танд дутагдаж байж болох юм. Үс өнгөө алдчихлаа л гэж бид ярьдаг, шалтгаан нь сараг дутагдсан байдаг.

Бие махбодь дотор хэвийн хэмжээ нь харьцангуй нарийн хязгаарт хэлбэлздэг тул нэмж хэрэглэх тунгаа тохируулахгүй бол хордлогод хялбархан ордог.

Та саргийн (Se) дутагдалтай эсэхээ дараах асуумжид хариулж мэдээрэй: